Өчигдөр Улаанбаатар хотын хэмжээнд 25 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Эдгээрээс дийлэнх нь хулгайн гэмт хэрэг ажээ. Тодруулбал:
- 1.БГД 2-рхороо “STARS худалдааны төвд хулгай орж лангуу түрээслэгч нарын орлого болох 1,3 сая алдагдсан
- БГД 2-р хороо “01-р сарын 29-ний 17:20-19:00 цагийн хооронд Гранд-Плаза худалдааны төвийн хойд талын автомашины зогсоол дээр автомашинаа тавиад дэлгүүр ороод гарч ирэх үед үзмэн ягаан өнгөтэй Тоүота-Приус автомашинаа хулгайд алдсан,
- БГД 4-р хороо 01-р сарын 29-ний 16 цагийн орчимд Приус-10 автомашин алдагдсан
- БГД-20 “Мах маркет” агуулахаас 150 кг үхрийн мах алдагдсаныг “Е” гэгч хүн үйлдсэнийг илрүүлэн шалгаж байна.
- БЗД 10-р хорооны иргэн “У”-гийн гэрт хулгай орж Samsung “40инч” ЛСД зурагт, Nokia гар утас зэрэг эд зүйл алдагдсан,
- БЗД 19-р хороо”Саруул тэнгэр-2 хотхоны 1-р орцонд галын аюулаас сэргийлэх зориулалттай 7 ширхэг шланк хулгайлж 840 000 төгрөгний хохирол учруулсан хэргийг “Д” гэгч бусадтай үйлдснийг үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж байгаа ажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )