Улсын хөрөнгө мөнгөнөөс албан тушаалаа ашиглан гувчуулж зувчуулсан хэрэг шил шилээ даран гарч эхэллээ. Хэдхэн хоногийн өмнө МИАТ компанийг тойрсон томоохон дуулиан дэгдэж хэдэн сая ам.доллараар хэмжигдэхүйц хөрөнгө мөнгийг Тайванийн банкинд угаасан хэрэг илэрч эзэн, холбогдогч нарыг нь цагдан хорьж шалгаж буй билээ.
Тэгвэл цагаан захтнуудын үйлдсэн хэрэг нэгээр нэмэгдэж өнгөрсөн баасан гарагт Татварын Ерөнхий Газрын ажилтнуудыг АТГ-аас барьж хорьжээ. Хоригдсон ажилтнууд нь хэдэн тэрбум төгрөгийн татварыг нуун дарагдуулсан, бусдаас их хэмжээний авлига авсан хэргээр шалгагдаж эхлээд байгаа аж.
Тодруулбал, ТЕГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга н.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга С.Энхбат, татварын байцаагч н.Бямбасүрэн, Г.Ганзул нарыг барьж хорьсон байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Г.Ганзул нь ТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга н.Гансүхийн хүү аж.
ТЕГ-ын Хяналт шалгалтын хэлстийн дарга н.Гансүх нь татварын байцаагч н.Бямбасүрэнгийн дансанд хэдэн тэрбум төгрөгийг шилжүүлэн гувчуулах гэж байсныг илрүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар татварын байцаагч н.Бямбасүрэн нь Хяналт шалгалтын хэлстийн дарга н.Гансүхийн нууц амраг гэх. Дарга цэргийн харьцаа ийн гүнзгийрч төрийн халаас руу гараа шургуулан их хэмжээний мөнгө хулгайлах луйврын хамтрагч болсон н.Гансүхийн гэргий гадаадад ажиллаж амьдардагтай холбоотой гэх. н.Гансүхийн гэргий гадаадад ажиллаж амьдраад чамгүй хугацааг үдэж н.Гансүх ч нэг дор ажилладаг бүсгүйг нууц амрагаа болгож улмаар дансыг нь ашиглаж төрийн мөнгийг гувчуулж байжээ.
Харин Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга С.Энхбатын тухайд мөн л н.Гансүх даргын нэгэн адил эхнэрийнхээ дансанд их хэмжээний мөнгө шилжүүлэн хадгалж байжээ. Тодруулбал Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга С.Энхбатын эхнэрийг Охиноо гэдэг бөгөөд түүний дансанд 4 сая ам.доллар хадгалж байсныг АТГ-ынхан илрүүлсэн байна. С.Энхбатын эхнэр Охиноо нь ГЕГ-т ажилладаг юм байна.
С.Энхбатын нь Татварын Ерөнхий Газарт ажиллахаасаа өмнө Баянгол дүүргийн Татварын газрын даргаар ажиллаж байгаад мөн л мөнгө төгрөг идсэн уусан хэргээр ажлаасаа халагдаж байжээ. Гэсэн ч нэг байгууллагаас хөрөнгө мөнгө идсэн уусан хэргээр халагдчихаад байхад ТЕГ-т ажиллах болсон нь сохорсон биш завшив гэгч л болсон бололтой. Өөрөөр хэлбэл дүүргийн татварын газраас халагдчихаад ТЕГ-т ажилд орж чадсан нь хачирхалтай. Нэг байгууллагаас мөнгө төгрөг идэж уучихаад шат ахин дараагийн байгууллагад орж чадсан явдлыг албан тушаалтуудын хөрөнгө мөнгөөр асуудлыг шийдэж ажилд авдаг “завхрал” гэхээс өөр юу гэх вэ.
Өдгөө хяналт шалгалтын хэлтсийн дарга н.Гансүхийг Төв аймаг дахь цагдан хорих төвд хорьж байгаа бол Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга С.Энхбат, н.Бямбасүрэн, Г.Ганзул нарыг 461 дүгээр ангид хорьж шалгаж байгаа аж.
Тэднийг өнгөрөгч баасан гарагт баривчилахдаа гэрт нь нэгжлэг хийж компьютеруудыг нь хураасан гэх мэдээлэл байна. Ийнхүү ахан дүүс амраг саднаараа нийлж төрийн хөрөнгө мөнгө иддэг уудаг бас нэгэн бүлэглэлийг АТГ илрүүлжээ.
Сануулахад, МИАТ хувьцаат компанийн их хэмжээний мөнгийг га¬даа¬дад гарган угаасан, төрийн өмчит компанийг бодлогоор сульдуулсан хэрэгт мөн л ахан дүүс, амраг садангууд холбогдож буй. МИАТ компанийн захирал асан Б.Эрдэнэбилэг, түүний дүү Б.Мандах¬баяр нар хоригдож шалгагдаж байгаа юм. Харин Б.Мандахбаяр нь Ч.Хорол-сүрэн¬гийн дүү Ч.Суурь¬тогтох, Н.Ган¬төмөр нартай хамт¬ран бизнес эрхэлдэг байжээ.
Мөн мөнгө угаасан энэ хэрэгт МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон түүний гэргий Ү.Цэцэгмаа нар ч баривчлагдсан. Түүнчлэн хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур гэгдээд байгаа Ч.Хоролсүрэн нь Д.Сугар, Ц.Орхон болон Б.Эрдэнэбилэг нартай гэр бүлийн найзууд гэж байгаа. Үүнээс гадна Ч.Хорол¬сүрэн¬гийн эхнэр нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын холын хамаатны бүсгүй гэх зэргээр ахан дүүс, амраг саднаараа нийлж төрийн мөнгийг иддэг уудаг хэрэг газар авсныг бэлхэнээ харуулж буй юм.
Г.Ананд
Сэтгэгдэл ( 7 )
Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн байцаагч нарыг сайн шалгах хэрэгтэй. Их юм гарна даа.
Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн байцаагч нарыг сайн шалгах хэрэгтэй.
Ñàéõààí. Ýõëýë íü áàéõ ãýæ íàéäàæ áàéíà