УБЕГ-ын эргэн тойрон дахь шулаачид

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

 

Байнга олны хөлд дарагдаж, ачаалалтай ажилладаг газруудын нэг бол УБЕГ. Олны хөлд дарагддаг газар болохоор “но”-той үйлдлүүд ихээхэн гардаг байна. Үүнийг зөвхөн тус газрын эргэн тойронд хийсэн хэдэн өдрийн ажиглалт батлаад өгнө.  

Тухайлбал 100 айл дахь УБЕГ-ын байрны эргэн тойронд хувилан олшруулах болон тамганы үйлдвэр цөөнгүй бий. Тэгвэл тэдгээрийн “ивээлд” ямар ч нэр хаяггүй өрөө тасалгаанд байрлаж бусдыг шулах үйл ажиллагаа явуулдаг хэсэг бүлэг овжин нөхөд байгаа юм. Ингэхдээ тэдгээр нөхөд цагийн ажил нэрийн доор оюутан, залуусыг  хөлслөн  УБЕГ-ын гурав дугаар байр руу явуулж, дотоодын болон гадаадын аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, сан байгуулах  баримт бичгийн бүрдүүлэлт хийж, иргэдээс мөнгө авч үүсгэн байгуулагдаж буй байгууллагын гишүүдийн гарын үсэг дууриалган зурах, яаралтайгаар гаргах, аж ахуйн нэгж, төрийн бус байгуулагын нэр зарах зэрэг хууль бус үйлдэл ихээр гаргадаг. Энэ бол батлагдаад нотлогдчихсон үйлдэл, үзэгдэл. Үүнээс гадна тус газрын ойр хавийн нотариатчид нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр баталгаа гаргадаг гэх яриа байна. Цаашлаад үйл ажиллагаанд нь хуулийн этгээдийн бүртгэгч нар оролцдог гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа ч яг баримтаа дэлгэн үзүүлсэнгүй.  

Шулаачид энэхүү үйлчилгээгээ ажлын нэгээс хоёр өдөрт багтаан үзүүлдэг. Өөрөөр хэлбэл бичиг баримтын бүрдүүлэлтийг  ганцхан цагийн дотор хийчихэж байгаа юм. Харин бусад ажиллагаа өөрсдөөс нь шууд хамааралгүй болохоор танил талаа гуйж байгаад “гялс” амжуулдаг байна.  Харин иргэн өөрөө “хөөцөлдвөл” хамгийн багадаа ажлын таван өдрийг зарцуулдаг бөгөөд энэ хугацаанд багтсан иргэн өдрийн одноос цөөн байдаг аж.

Дээрх үйлдэл нь  иргэдийн мэдлэггүйг ашиглан мөнгө саах гэсэн залилангийн нэгэн төрлийн гэмт хэрэг юм. Залилан хийгчид  нэг компани байгуулахад хугацаа, захиалагчаасаа шалтгаалаад янз бүрийн үнэ хэлдэг байна. Гэхдээ өнөөдөр энэ бүхэн нууцлаг шинж чанартай, далд хэлбэрээр хийгддэг үйлдэл. Энэ байдал өмнө нь энгийн үзэгдэл мэт байсан. Харин УБЕГ-т цагдаа үйл ажиллагаа явуулдаг болсноор  цэгцэрч байгаа юм байх. Харамсалтай нь энэхүү бусдыг шулсан,  хэрээс хэтэрсэн гэж хэлж болохоор бүх хэргийг тус газарт ажилллаж байгаа цагдаа илэрүүлээд байх боломжгүй ажээ.

Тэгвэл энэхүү залилангийн гэж хэлж болох бүлэглэл хэрхэн би болсон бэ? УБЕГ  нь үйлчилгээний бүрдүүлэлтын тайлбар мэдээ мэдээллийг олон нийтэд сурталчилах ажил хийдэггүй. Үүний улмаас иргэд шаардлагатай мэдээ мэдээллээр хангагдаж чадалгүй, ихээхэн явдал суудал болдог.  Улмаар энэ бүхнээс залхаж ченж гэх хүмүүст хандах үзэгдэл гарч ирсэн. Гэвч ченжид хандаад хохирсон улс ч бий гэдгийг энд онцлох нь зүйтэй болов уу.

Энэ бол зөвхөн УБЕГ-ыг тойрсон олон асуудлын жижигхэн хэсэг нь. Үүний цаана бидний баталж чадаагүй ч ам дамжин яригдаж байгаа асуудал цөөнгүй бий. Гэвч энэ бүхэнд анхаарал хандуулан ажилладаг хүн, байгууллага асар цөөн байдаг ажээ.  Тэгвэл тэдгээр асуудлыг шийдэхэд ганц хүн бус бүгдээрээ л анхааралдаа авч ажиллах хэрэгтэй болчихоод байгаа юм.

УБЕГ-ын дарга энэхүү залилангийн үйл ажиллагааг таслан зогсоох аяныг эхлүүлж, ажил хэрэг болгох эсэх нь гагцхүү тэр хүний сэтгэлийн чин зориг мэдэх хэрэг болоод байна.  

Энэхүү өчүүхэн нийтлэл маань “бүдүүн”  даргын сонорт хүрч ажил хэрэг болно гэж найдаж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
duka(83.190.209.231) 2025 оны 03 сарын 13

Setgyylch a.bayarmaa zuv niitlel xiilee xuuchin teevriin tovchoo mongol daatgaliin bairand Xuuliin etgeed baixad tseverlegch baisan / kokeichin / tsetsgee gegch avgai Xxk baiguulax nereer zalilan xiideg bolson bn lee shalgaval zoxino ene avgaigaas damjuulj avilgiin syljee ilrex bolno

1  |  0
ulzii(83.190.209.231) 2025 оны 03 сарын 13

Ynen shy de xxk baiguulaj ugux neriin door ix avilga yavdag tseegii gej zalilan avgaigaas bolgoomjloroi

1  |  0
БААТАР (203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

УБЕГ Дарга нар одоо шинэчилэл хийх цаг болжээ учир нь хувинтай усаа даахгүй хөгшин үйлчилэгч байх юм тэтгэвэртэй гарсан хүмүүсээ халаа ч 1р байры үйлчилэгч хөгшин 00 оос мөнгө хураагаад хүмүүсийг загнаад сууж байх юм Лхабадрах гэдэг үйлчилэгч 2 жилийн өмнө тэтгэвт суусан гэнэ би гадаад паспорт найдвартай гаргаж өгнө гээд тоохч үгүй ярж байна лээ. энэ байгууллагт 10 гаруй тэтгэвэрт суусан хүмүүс байдаг гэнэ гадуур хэдэн зуун мянган ажилгүй залуус явж байхад энэ мэтийн хүмүүсээ чөлөөлж байвал улс оронд хэрэгтэй баймаар ХЗ сайд УБЕГ-Н дарга ажилаа хийгээ ч

1  |  0
Top