Хотын дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын үгийг даасангүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 29

УИХ-ын Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан Төрийн ордны  “А” танхимд боллоо. Хуралдаанаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх байлаа. Улмаар  мээр  Э.Бат-Үүл мэдээлэл хийж, гишүүд газар олголтын талаар голлон асууж байсан юм. Гэвч энэ нь сүүлдээ маргаан болж, хоиын дарга Э.Бат-үүл хуралдааныг орхиж гарав.

Тодруулбал Ж.Энхбаяр гишүүн хотын даргаас “Э.Бат-Үүл дарга ардчилсан үзлийг нэлээд ярьдаг хүн. Гэвч энэ хүн сүүлийн зургаан сар иргэддээ зориулсан ямар ажил хийсэн юм бэ. Хийсэн ажил нь гэвэл барилгын салбар сөхөрч байх шиг байна. Иргэд арилжааны банкнаас зээл авлаа гэхэд хүүнд нь нэг сая төгрөг төлж байна. Нэг ёсондоо дундаж иргэн байр авах боломжгүй боллоо. Газар хувьчилна гээд л байдаг. Бэлчээрийг яаж хувьчлах гээд байгаа юм. Аж ахуй нэгжийн газрыг хувьчилна гээд байна. Гэтэл хотын төвд Бодь, Женко, АПУ-гийн барилга дүүрээд байна. Та хүүхдийн паркыг буцааж өгч чадах юм уу” хэмээн  ширүүхэн асуулт асуусан юм.  Үүнд нь хотын дарга Э.Бат-Үүл уурсаж: “Ж.Энхбаяр аа, чи залуу хүн байж ямар өрөвдмөөр юм ярьдаг юм бэ. Сайн юмыг ярьж сур. Би чамтай улстөржөөгүй байна. Юу ч мэдэхгүй байж ухаантай царайлаад байх чинь. Муу бацаан минь юмаа мэдчихээд ярь. Битгий худлаа мэдэмхийрээд бай за юу. Иргэдийг тэнэг гэдгээ боль ” хэмээсэн юм. Ийнхүү маргаан нэлээд өндөрөө авч, төд удалгүй хотын дарга хурлыг орхин гарав.

Хотын дарга хүний үг сонсож сураагүй юм уу? Эсвэл үнэхээр хүүхдийн паркийн газар “но”-той байна уу?

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top