Нийслэлийн удирдах ажилтын шуурхай зөвлөгөөнөөр Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2013-2016 хөтөлбөрийн талаар хэлэлцлээ. Тус хөтөлбөртэй холбогдуулан өнгөрөгч баасан гарагт Иргэний танхимаар иргэд, БААН, ТББ, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ. Тэгвэл хэлэлцүүлгээс гаргасан санал, хүсэлтийг уг хөтөлбөрт тусгах талаар судлах юм байна.
Мөн иргэний танхимаар өнгөрсөн долоо хоногт Реклам мэдээллийн байгууламжийн журмыг шинэчлэх тухай асуудлыг нээлттэй хэлэлцүүллээ. Түүнчлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна реклам мэдээллийн байгууламж байрлуулах, түүгээр дамжуулан зар сурталчилгаа түгээх үед нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж иргэдтэй үүсэх харилцааг зохицуулахад мөрдөх журмыг боловсруулж байгаа аж. Тэрхүү журам нь 8 бүлэг 34 зүйл 119 заалт, 3-н хавсралтаас бүрдэх аж.

Сэтгэгдэл ( 0 )