Шинэ томилгоог танилцуулаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

Өнөөдөр Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун өнгөрсөн хугацаанд томилогдсон албан тушаалтнуудыг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор Ц.Энхцэнгэл, Эдийн засгийн хөгжлийн газрын  дарга Э.Тэмүүлэн, Гэр хорооллын хөгжлийн газрын  дарга Ш.Ганхуяг, Гэр хорооллыг барилгажуулах төслийн нэгжийн дарга А.Лхагвадорж, Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар, Тамгын газрын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, Урьдчилан цэвэрлэх байгууламж НӨҮГ-ын захирал Ж.Наранцэцэг, Улаанбаатар хотын захирагчийн Дамбадаржаа, Сэлх, Бэлхийн ажлын албаны дарга Э.Ганбат, Улаанбаатар хотын захирагчийн Шандан, Дэвшил дэх ажлын албаны дарга О.Булгаа нарыг томилжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top