Хөдөө аж ахуйн бирж байгуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 26

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжаа зохион байгуулах “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит компани байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа. Үүнтэй холбогдуулан энэ компанийн дүрмийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэх ажлыг  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга анхааралдаа авч байгаа юм. Улмаар 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын багцад бирж байгуулахад 5 тэрбум төгрөг батлуулсан бөгөөд энэ оны гуравдугаар улирлаас туршилтын арилжаа явуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Бирж байгуулахад төрөөс дахин санхүүжилт гаргахгүйгээр хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэн дүрмийн санг бүрдүүлэхээр тооцсон байна. Энэ асуудлыг биржийн дүрэмд тусгажээ.

Эхний ээлжинд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨК байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлж, улмаар төрийн өмчийн оролцоотой компанийн хэлбэрт шилжүүлэн биржийн гишүүн оролцогчид, арилжааны зах зээлд оролцогчид, үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжүүдээс 49 хүртлэх хувийн хувьцааг санал болгох гэнэ. Ингэснээр замаар бүрдүүлэн компанийг бэхжүүлэх боломжтой аж.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top