Засгийн газар хүйсийн тэнцвэрт байдалд анхаарна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 26

Өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн тоо 1990 оныхоос 5 дахин нэмэгдсэн болох нь Засгийн газраас гаргасан судалгаагаар тогтоогдлжээ. Энэ нь эрэгтэйчүүдийн нас баралт залуужсан, 20 хувь нь архинд донтсон, олон мянган эрчүүд хар ажил хийхээр харийг зорьсон зэргээс үүдэлтэй гэж үзэх үндэстэй гэнэ. Тэгвэл өнөөдөр амьдралаа авч яваа эмэгтэйчүүдийн дундаж цалин эрчүүдийнхээс 14,3 хувиар бага ажээ. Тэгвэл бага насны буюу хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн орлогоо нэмэгдүүлж, ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх орчин бүрдүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага байдаггүй юм. Мөн жендерийн тэгш бус байдлаас үүдсэн нийгмийн сөрөг үзэгдлүүд буурахгүй зарим талаар шинэ асуудал гарсаар байгаа юм. Энэ нь  Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх санаачилга, хүсэл зориг, үндэсний болон орон нутаг салбарын түвшинд хангалтгүй байгааг илтгэж байна. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас энэ хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, төлөвлөөг баталлаа.  Стратеги, төлөвлөгөө нь Монгол Улсад жендерийн тэгш байдлыг хангах чадавхитай, тогтвортой, үр нөлөөтэй орчныг бүрдүүлж, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах зорилготой бөгөөд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсөвт тусгаж гадаад, дотоодын болон хувийн хэвшлийн байгууллагын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах талаар арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа. Өөрөөр хэлбэл энэ ажлын хүрээнд гэр цэцэрлэг болон цалин хөлсний нэмэгдлийн талаар хувийн хэвшлийн байгууллагтай ярилцах нь зүйтэй гэдгийг сайд нар хэлсэн байх юм.  

Хэрвээ Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, төлөвлөө ажил хэрэг болбол 80,000 гаруй өрх толгойлсон эхчүүдийн асуудлыг 200,000 хүүхдийн хамт амьдралаа дээшлүүлэх боломжтой болж байгаа юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top