Тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 26

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл цагаан сарын баярын өдрүүдэд үүсэх замын ачаалал, иргэдийн хэт төвлөрөлтийг сааруулах зорилгоор сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан билээ. Уг захирамжийн хүрээнд өнөөдөр тэгш тоогоор төгссөн амшин, маргааш сондгой тоогоор төгссөн улсын дугаартай машин өглөөний 10 цагаас оройн 20 цаг хүртэл явахыг хориглоод байгаа юм. Захирамжийн хяналтад замын цагдаагийн газраас анхаарч ажиллах юм. Улмаар Засаг даргын захирамжийг зөрчсөн иргэдийг захиргааны тухай хуульд зааснаар торгох, баривчлах арга хэмжээ авах ажээ.

Өнөөдөр өглөөний байдлаар хотын гудамжаар сондгой тоогоор төгссөн улсын дугаартай машинууд түгэрэлгүй зорчиж байлаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top