Өнөөдрөөс нөөцийн махыг худалдаалж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 26

Сар шинийн бэлтгэл ажил эхэлж айл бүр бууз баншаа хийх энэ үеэр махны эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Үүнийг дагаад нойтон махны үнэ нэмэгдэж байгаа. Тэгвэл энэхүү хуурамч үнийн өсөлтийг таслан зогсоохоор Нийслэлийн дүүргүүдэд нөөцийн махыг тодорхой цэгүүдээр худалдаалах ажил эхэллээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн хувьд өнөөдрөөс эхлэн  хоёрдугаар сарын 5-ны өдрүүдэд Оргил худалдааны төвөөр дамжуулан худалдаалах юм. Үнийн хувьд хонины мах кг нь 5200, ямааны мах кг нь 4200, үхэрны  мах кг нь 5700 төгрөг байна. Иргэд гулуузаар болон жижиглэнгээр ч худалдан авах боломжтой юм байна.

Харин гуравдугаар сарын 1-нээс эхлэн дүүрэг бүрийн  хороогоор нөөцийн мах худалдан авах "карт"-ыг тараах юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top