Улаанбаатарт өдөртөө 9-11 градус хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 26

2013 оны  01 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар 18-23 градус,  Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын сав газраар 14-19 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 6-11градус хүйтэн байна.

 УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр.

9-11  градус хүйтэн байна.                

 Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top