Жүжигчин Н.Ялалтын сүүлийн үед тун бухимдалтай байна. Түүний уурыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хүргэжээ. Автозамын ачааллыг бууруулахаар замын хөдөлгөөнд оролцож буй машиныг дугаараар нь хязгаарлалт хийж байгаа. Үүнээс гадна цагаан сараас өмнөх амралтын өдрүүдэд автомашины дугаараар хязгаарлалт хийхээр болсон. Гэтэл эл зохицуулалт нь жүжигчин Н.Ялалтын ажилд ихээхсэн саад болж байгаа аж. Тэрбээр эл бухимдлаа өөрийн фэйсбүүк хуудаснаа "Энэ Үүл баатар юу хийгээд байнаа. Миний машин дугаараасаа болж 2 өдөр дараалан явж болохгүй боллоо. Би яаж ажил, амьдралаа зохицуулах вэ? Сольж унах машингүй мань мэт одоо яах вэ? Бат-үүл даргаа та болилдоо гуйж байна" хэмээн бичжээ. Үүл дарга Н.Ялалтын эл постыг унших болов уу, яах бол.

Сэтгэгдэл ( 0 )