МИАТ-аас мөнгө угаасан сэжигтэн нуугдсан байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 25

МИАТ компанийн удирдлагууд дайны эрсдлийн даатгалын мөнгийг хууль бусаар угаасан байж болзошгүй гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж, сэжигтнүүдийг Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ.  Эл хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн эрэн сурвалжлагдсан байсан “Монгол керамик” компанийн захирал Б.Мандахбаярыг уржигдар баривчлан, цагдан хорьсон. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Б.Мандахбаяр нь эл хэрэгт сэжиглэгдэж байгаагаа мэдмэгц утсаа салгаж гэртээ очилгүй хэд хоносон байна. Харин цагдаагийнхан хэдэн өдөр отож байж нуугдсан газраас нь баривчилжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top