Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг, архи согтууруулах удааны төрлийн зүйлээр үйлчилдэг, худалдаалдаг газруудад шалгалт хийжээ. Уг шалгалтыг энэ сарын 16-17-ны өдрүүдэд хийсэн байна. Нийт 31 аж ахуй нэгжид шалгалт хийснээр зөрчил дутагдал илэрсэн 24 газрынх нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Үүнд гурван дэлгүүр, 21 баар цэнгээний газар байсан аж. Түүнчлэн БГД, СХД-ийн ЦХ-ээс ирүүлсэн хүсэлт, мэдээллийг үндэслэн таван газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Ингэснээр архи согтууруулах ундаагаар үйлчилдэг болон, түүнийг худалдаалдаг нийт 29-н газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэсэн үг юм.

Сэтгэгдэл ( 0 )