Нийслэлийн Иргэний танхимд хэлэлцүүлэгтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24

 

Нийслэлийн Иргэний танхимд  ээлжит хэлэлцүүлэг болох гэж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээр “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам мэдээллийн байгууламжийн талаар  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”, ”Улаанбаатар хотын хог хаягдлын  менежментийг сайжруулах хөтөлбөр зэрэг асуудлуудаар нээлттэй хэлэлцүүлэг хийхээр  төлөвлөжээ. Хэлэлцүүлгийн үеэр Захирагчийн албаныхан холбогдох төслүүдийг танилцуулж, хоггүй цэвэр цэмцгэр, эрүүл ахуйн орчин бүрдсэн ая тухтай хот, дүүрэг хороо, гудамж болох үйл ажиллагаанд иргэдийн саналыг тусгах аж. Хэлэлцүүлэг маргааш буюу 1 дүгээр сарын 25-ны 10.00 цагт  “Нийслэлийн иргэний танхим”-д болох бөгөөд  иргэдэд нээлттэй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top