Нийслэлийн иргэдийг хэлэлцүүлэгт урьж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24

Нийслэлийн Иргэний танхимд  ээлжит хэлэлцүүлэг болох гэж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээр “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам мэдээллийн байгууламжийн талаар  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”, ”Улаанбаатар хотын хог хаягдлын  менежментийг сайжруулах хөтөлбөр зэрэг асуудлуудаар нээлттэй хэлэлцүүлэг хийхээр   төлөвлөжээ. Хэлэлцүүлгийн үеэр Захирагчийн албаныхан холбогдох төслүүдийг танилцуулж, хоггүй цэвэр цэмцгэр, эрүүл ахуйн орчин бүрдсэн ая тухтай хот, дүүрэг хороо, гудамж болох үйл ажиллагаанд иргэн таны саналыг тусгах юм. Хэлэлцүүлэг 2013 оны 1- сарын 25-ны 10 цагт  “Нийслэлийн иргэний танхим”-д болно. Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэд Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн enkhmanlai@cityhall.org.mn мэйл хаягаар болон 315333, 315335, 70119921, 70110202, 70110292 утсаар бүртгүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top