Н.Алтанхуяг: Паркийг зориулалтын дагуу л ажиллуулах ёстой

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24

 

УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби” бүлгийнхэн болох УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Ж.Энхбаяр, С.Ганбаатар нар оны өмнөхөн Паркийн газрын талаарх асуудлаар 6 асуулт бүхий асуулгыг МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлсэн. Үүний хариуг саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрхэм гишүүдэд болон, МЗХ-нд хаяглан ирүүлсэн байна. Асуултын нэг болох “Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талаар Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ, цаашид ямар арга хэмжээ авах вэ?” гэсэн асуултад тэрээр “МУ-ын Засгийн газар ҮСАХ нь хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх амралт, зугаалгын цогцолбор байх ёстой гэж үзэж байгаа. Цаашид нийгмийн хамгааллын бодлогод хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга байгууламж, бий болгосон хөрөнгийг зориулалтын дагуу хүүхдийн төв байгууллагын мэдэлд шилжүүлэх, өмчлүүлэх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, менежментийг нь хүүхэд, залуучуудын эрэлт хэрэгцээнд нийцэхүйц түвшинд хүргэхээр тусгасан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд асуудлыг шийдвэрлэх байр суурь баримтлана” гэжээ.

Тэгэхээр Ерөнхий сайдын энэ хариултаас харахад Засгийн газар, Ерөнхий сайд “Паркаа аваръя” хөдөлгөөнийг дэмжиж байгаа бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top