Алтайн уулсаар салхи ширүүснэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24

Малчидад зориулсан цаг агаарын мэдээ:

Өнөөдөр цас орохгүй, өдөртөө Алтайн уулсаар салхи ширүүснэ.

2013 оны 01 дүгээр сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 32-37 градус, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө Увс нуурын хотгор болон Идэр, Тэс, Буянт голын сав газраар 19-24 градус, Алтайн уулс болон Алтайн өвөр говиор 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын саваар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, Цэцэрлэг, Арвайхээр хот орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурна. Хүйтэрч Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 14-19 градус, зүүн хэсгээр 17-22 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

2013 оны 1 дүгээр сарын 25-наас 1 дүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 25, 26-нд Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 27-28-нд өдөртөө хүйтний эрч эрс суларна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top