Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдийн бямба, ням гаригт автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь ялган хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон. Тэгвэл энэ үеэр өөрийн автомашинаар хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон иргэдэд худалдаа хийх боломжийг хангах үүднээс 12 чиглэлд 53 буухиа автобусыг явуулахаар болсон бол тухайн өдрүүдэд мөн том оврын 200 автобусыг бүх чиглэлд нэмэлтээр явуулж иргэдэд үйлчилэхээр болсныг Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )