МУСТА Н.Баасандоржийн шинэ цомог сонсогчдын хүртээл болно

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 23

МУСТА ая зохиогч, дуучин Н.Баасандоржийн шинэ цомог тун удахгүй сонсогчдын хүртээл болох гэж байна. “Хайрын өдрүүд” нэртэй уг цомог түүний 4 дэх цомог бөгөөд өмнө нь “Зөөлөн зөөлөн замбуулин”, “Хосын хорвоо”, “Хос шарга” зэрэг цомгуудыг дуунд хайртай монгол түмнийхээ хүртээл болгосон юм. Тэрээр цомогтоо хориод дууг багтаасан бөгөөд дуучин МУГЖ Д.Батбаяр, С.Жавхлан, МУСТА Э.Төрмандах, П.Идэржавхлан, А.Хосбаяр, Э.Энх-Эрдэнэ, Д.Найдандорж зэрэг дуучидтай хамтран ажиллажээ. Мөн өөрийнх нь дуулж амьдруулсан хэд хэдэн дуу багтаж байгаа юм байна. Дашрамд дуулгахад ирэх гуравдугаар сард шинэ цомгийнхоо баяр болгож тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top