Сар шиний баяраар замын хөдөлгөөн хэрхэн зохицуулагдах вэ?
Ажлын өдрүүдээр автомашиныг улсын дугаараар нь ялган замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Замын хөдөлгөөний хэт ачааллаас урдьчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тооны тэгш, сондгойгоор ангилсан түр зохицуулалтыг сар шинийн өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдөр үргэлжлэхээр боллоо.
Тодруулбал, энэ сарын 26 , 2 дугаар сарын 02-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, энэ сарын 27, 2 дугаар сарын 03-ны ням гаригт автомашины улсын дугаарын сүүлийн орон сондгойгоор төгссөн тээврийн хэрэгсэл хязгаарлалтын бүсэд 10:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар зохицуулалт хийж нийслэлийн засаг даргын захирамж гарлаа. Энэхүү түр зохицуулалтад түргэн, онцгой байдал зэрэг тусгай болон шуурхай чиг үүрэг бүхий байгууллагуудын тээврийн хэрэгсэл хамрагдахгүй юм байна.
Сар шинийн баярын өдрүүдээр Мишээл экспо, Нарантуул, Хүчит шонхор, Барс зэрэг худалдааны төвүүдийн орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлтүүд орох юм. Жишээлбэл:
1. Нарантуул захын зүүн талын дотор талбайгаас шууд хойшоо гардаг нэг чигийн хөдөлгөөнтэй гарц шинээр нээгдэж байгаа.
2. Хүчитшонхор зах урдаасаа Нарантуул-2 руу нэг чигийн хөдөлгөөнд орж байгаа
3. Мишээл экспо худалдааны төвийн дотор талбай тойрог хөдөлгөөнд орж байгаа
4. Барс захын баруун талд автомашины талбай шинээр нээж байгаа зэрэг өөрчлөлтүүд орж байна. Гэхдээ энэ нь зөвхөн дээр дурдсан өдрүүдэд зохион байгуулагдаж өөрчлөгдөх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )