Сар шинийн баярын өдрүүдээр авах зарим арга хэмжээний тухай захирамжийн дагуу Чингисийн өргөн чөлөөний автозамын хөдөлгөөнийг зохицуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс Моннисын өмнөх урдаасаа хойд чиглэлийн автобусны зогсоолыг 01 сарын 26-ны өдрөөс “Төв номын сан”-гийн өмнөх талбайд шилжүүлэхээр болсныг Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.
Уг зогсоолд өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн 12 чиглэлийн 134 автобус зогсон иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Харин хуучин автобусны зогсоолыг таксины зогсоол болгон ашиглахаар төлөвлөж байгаа аж.
Мөн “Барс ” захын хойд талын Нарны зам дахь баруунаас зүүн чиглэлд байрлах автобусны зогсоолд нийтийн тээврийн үйлчилгээний М:25б “Баянхошуу-ТЭЦ III” ,М: 30 “”Япон цэргийн цогцолбор –Вокзал”, М:41 “Толгойт-амгалан” гэсэн чиглэлийн 39 автобус 01 сарын 26-ны өдрөөс эхлэн уг зогсоолд зогсож иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )