Нийтийн тээврийн автобус шинэ чиглэлээр явна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

Энэ сарын 26, 27 болон хоёрдугаар сарын 2, 3-ны амралтын өдрүүдэд 39-р сургууль сургуулийн уулзвар, Нарантуул-2 худалдааны төв хоорондын замын хөдөлгөөнийг нэг чиглэлтэй болгожээ. Ингэснээр М:28 буюу “Зам гүүрийн авто бааз-Бөмбөгөр-Вокзал”, М:33 буюу “Зам гүүрийн авто бааз-Ард-Зайсан”, М:36 буюу “Зам гүүрийн авто бааз-3,4 хороолол-Өнөр хороолол”, М:42 буюу “Улиастай-Сансар-зам гүүрийн авто бааз” гэсэн дөрвөн чиглэлийн автобуснууд 39-р сургууль сургуулийн уулзвар, Нарантуул-2 худалдааны төвын уулзвар хооронд “урдаас-хойшоо” чиглэлээр явах юм байна. Харин эдгээр автобуснууд нь  буцахдаа буюу “хойноос-урагшаа” чиглэлдээ “Нарантуул-2” худалдааны төвийн уулзвараас далангийн замаар 32-ын тойргийн зам хүрч тус, тусын үндсэн чиглэлээр явах аж.

Г.Од

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top