“Гацуурт”-ын Л.Чинбат юу эсийг бодож суугаа бол..

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

 

 “Гацуурт” компаниараа 10 гаруй жил овоглож байгаа Л.Чинбат эрхэм улстөртэй тийм ч ойр харагдаад байдаггүй. Гэхдээ томоохон бизнесийг урагшлуулахад улстөрийн нөлөөлөл зайлшгүй дагаж харагддаг. Тэрчлэн Л.Чинбатын тухайд МАН-ын дэмжлэгийг авч ирсэн гэхэд болно. Харин одоо тэр МАН нь бүүдийгээд байгаа болохоор мань эрийн дотор юм юм бодогдож байгаа биз ээ.

Ямартай ч “Гацуурт”-ын уурхайн ажил эхэлж байсан 1998 онд “Гурван гол” компанийн хувьцаа эзэмшигч байсан тэрбээр “өрх” тусгаарлаж “Гацуурт” компаниа байгуулсан түүхтэй. Улмаар Оросуудад ашиглуулж байсан Гацууртын ордыг монголчууд өөрсдөө ашиглаж эхэлсэн юм. Гэхдээ Л.Чинбат гэдэг хүн нилээд хожуухан олонд танигдсан. Анх Ерөнхий сайд асан С.Баяр түүнийг газар тариалангийнх нь үйл ажиллагаагаар дамжуулан магтан танилцуулж байсан. Улстөржихгүйгээр улс орондоо үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүс байна хэмээн түүнийг тодотгож байсан юм.

Л.Чинбат захирал уул уурхай руу эрт орсон нь учиртай. Тэрбээр геологич мэргэжилтэй хүн. Тиймээс ч мэргэжлээрээ ажиллаж байгаад мэргэжлийнхээ чиглэлд бизнес эрхлэхээр шийдсэн аж. “Гацуурт” уурхайн үйлдвэрлэл анх 50 гаруй хүнтэй эхэлж байсан бол Гацуурт компанид өдгөө 1400-гаад хүн ажиллаж байна. Геологи, уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилга, гадаад дотоод худалдаа, спорт сургууль, телевиз гэсэн үндсэн есөн чиглэлд 25 салбар, аж ахуйн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа тус компанийг Л.Чинбат удирдаж байна. Тэрбээр газар тариалангийн салбарт  хөл тавьсан талаараа  “...Хүмүүс намайг мөнгөтэй болоод л газар тариалангийн салбарт орсон гэж ойлгодог. Газар тариалангийн салбарыг сонирхох болсон шалтгаан маань Монгол орноо оршин тогтнож үлдээхийн тулд өөрийн хувь нэмрээ бага ч болов оруулья гэж үзсэн хэрэг. Манай өвөө тариачин, миний аав ч тариачин байлаа. Аав маань газар тариалангийн ажил хамгийн буянтай үр өгөөжтэй ажил гэдгийг надад байнга сургасаар ирсэн. Тиймээс надад газар тариалан гэдэг үг ойрхон байдаг юм. Нөгөө талаас Монгол хүн эрүүл байх ёстой. Эрүүл Монгол хүн эх орныхоо төлөө ихийг хийж бүтээнэ шүү дээ. Тэр утгаараа хүнс гэдэг улсын стратегийн бодлого байх учиртай. Ер нь манайх мах, сүү, хүнсний ногоо, будаа, гурил гэсэн энэ таван зүйл дээр улсын хэмжээнд дотооддоо тодорхой хувь бүрдүүлдэг болох ёстой. Ингэснээр ядаж үр хүүхэд маань эрүүл бойжино биз дээ. Эрүүл хүн өсч өндийнө гэдэг чинь ирээдүйд нутаг дэвсгэрээ бүрэн хамгаалж чадна гэж боддог” хэмээн ярьж байсан удаатай юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(203.194.114.153) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ЛУЙВАРЧИН ТҮРГЭН ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ

1  |  0
Top