Бямба гарагт тэгш, ням гарагт сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин явахгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

Хотын захиргаа сар шинийн баярыг тохиолдуулан зарим нэг зохицуулалтын арга хэмжээг авахаар шийдвэрлжээ. Тухайлбал томоохон худалдааны төвүүдийн ажиллах цагийг сунгах төдийгүй найман чиглэлд 50 гаруй автобус нэмж явуулахаар болжээ. Түүнчлэн уг автобуснуудны тасалбарын үнэ 400 төгрөг ба өндөр настнуудад үнэмлэхээрээ үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм.

Мөн замын ачааллыг бууруулах зорилгоор баруун дөрвөн зам, Бөмбөгөрийн ар талын зам, 32-ын тойргийн эгнээг нэгээр нэмэхээр болсон бөгөөд амралтын өдрүүдээр автомашины дугаарын хязгаарлалт хийхээр болсон байна. Тодруулбал, бямба гаригт тэгш, ням гаригт сондгой тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй байх захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргажээ.

 

Г.Од

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top