Монголын Залуучуудын Холбоо Дулааны IV Цахилгаан Станцын залуучууд салбар зөвлөлөө байгуулж тамга, гэрчилгээгээ МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатаас гардан авчээ. Тус салбар зөвлөлийн даргаар Дулааны IV Цахилгаан Станцийн Зуухан цехийн инженер Т.Бямбадорж сонгогдон ажиллахаар болсон байна.
Тус холбоо нь 2012 оны 11-р сарын 20-нд анхны залуучуудын зөвлөлөө байгуулж байсан бол өнөөдөр 19 салбар зөвлөл байгуулагдаад байна. Тухайлбал Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын Тосны Газар, Нью Жуулчин Турс ХХК, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Урлах эрдмийн ДС, Хил хамгаалах 0311-р анги зэрэг газрууд байна.

Сэтгэгдэл ( 0 )