Буурал Ганаа бут ниргүүлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 21

Зам тээврийн сайд А.Гансүх гэх шавилхан залуу улстөрд орж ирсэн даруйдаа л дэд сайд, сайдын алба хаах болсон нь хашируудын хувьд эгдүүцэм хэрэг болсон. Гэсэн ч гэнэтхэн орж ирсэн буурал толгойтой залуухан хүүг хэн ч ширээнээс нь буулгаж ширдэгнээс нь сэгсэрч чадаагүй. Улстөрийн хүрээнд “Буурал Ганаа” гэх нэрээрээ танил болсон түүний Х.Баттулгын хүн хэмээдэг. Харин улстөрд хөтөлсөн хүн нь З.Энхболдыг гэх юм билээ. Ардчиллын ах нараараа өлгийдүүлэн улстөрд хөл тавьсан тэрбээр Шинэчлэлийн Засгийн газарт багтаж Зам тээврийн сайд гэх бялууг хүртээд амжсан ч ажил алба нь нэг л урагшгүй байгаа бололтой. Өнгөрсөн бямба гарагт нээлттэй хуралдсан  Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг “бут ниргэж” төмөр зам тавьж чадахгүй бол хариуцлагыг нь чи өөрөө хүлээгээрэй гэв. Мэдээж ганцхан жилийн дотор төмөр зам тавьж асуудлыг шийднэ ч гэж юу байхав. Ерөнхийлөгч маань үүнийг нь мэдэж байгаа учраас зориудаар ч хэлж болох. Нөгөө талаар Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчигаагаа эхлүүлж ийнхүү танхимын сайд нарыг зад загнаж байна гэх хүн ч байв. Ямартай ч буурал Ганаа бут ниргүүлээ. Дашрамд буурал Ганаа Ерөнхий сайд асан С.Батболдын хүргэн. Тэрбээр Ерөнхий сайдын гэрийн үйлчлэгч хийж байсан хамаатных нь охиныг уургалсан нэгэн. Тодруулбал буурал Ганаагийн гэргий нь хатагтай Х.Отгонтуяагийн ойрын хамаатан гэсэн шүү.

Г.Од

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(118.244.254.24) 2025 оны 03 сарын 13

Awesome you should think of sohnmtieg like that

1  |  0
Top