Японоос импортолж буй автомашинд цацрагийн хэмжилт хийж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 20

Хил гүний гаалийн хяналтын бүсэд Япон улсаас импортолж буй автомашин болон автомашины сэлбэг хэрэгсэлд энэ сарын 4-нөөс эхлэн МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын газар хариуцан цацрагийн бохирдол илрүүлэх, анхан шатны хэмжилт хийж байгаа талаар ЦЭГ-аас мэдээллээ.

Монгол Улсын хилээр нэвтэрч буй бодис, бараа, бүтээгдэхүүний цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын чиглэлээр Цөмийн энергийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтран ажиллах журмыг тус газрын дарга нарын тушаалаар баталсны дагуу ийн хэмжилт хийгдэж байгаа аж.

Дашрамд дуулгахад Цөмийн энергийн газраас гаалийн хяналтын бүсүүдэд автомашин болон автомашины сэлбэг хэрэгсэлд 2011 оны 8 дугаар сараас эхлэн цацрагийн хяналт шалгалт хийж эхэлсэн.Энэ хугацаанд нийт 33406 автомашинд хяналт шалгалт хийснээс 59 машинд цацрагийн бохирдол илэрсэн бөгөөд үүнээс 54 автомашины бохирдолыг цэвэрлэж эзэнд нь хүлээлгэн өгсөн аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top