“Монкор-Интернэшнл” ХХК-ийн захиалгын барилгын үйл ажиллагааг хориглов

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 19

Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр “Шинэ сонголт” хүнсний дэлгүүрийн урд талд “Монкор-Интернэшнл” ХХК-ийн захиалгаар барьж буй загварын барилгын үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгатехникийн хяналтын улсын байцаагч хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар барилга угсралтын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй нь илэрсэн байна. Тиймээс зөрчилд үндэслэн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай акт үйлдэж мэдэгдсэн боловч боловч улсын байцаагчийн актыг зөрчиж барилга угсралтын үйл ажиллагаа явуулсан тул Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн Цагдаагийн 2 дугаар тасаг хамтран 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хамтарсан шалгалт хийж барилга угсралтын үйл ажиллагааг бүхэлд нь зогсоожээ.

Энэ дашрамд дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийн эзэмшлийн зам талбайд хууль бусаар барилга байгууламж барихгүй байх, барьсан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд хууль зөрчиж эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулж байна. Цаашид ч тус дүүргийн Тамгын газраас газрын зөрчил маргаантай тууштай тэмцэнэ гэдгийг дуулгалаа.

Н.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top