Хатан зоригт хатны түүхийг дэлгэцэнд мөнхөллөө

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 19

“Анх романаа бичиж байхад миний сэтгэлд нууцхан хоёр дахь хатны дүрийг мөнхлөх хүсэл байсан” хэмээн “Домогт Ану хатан” –ыг зохиогч, продюсер Б.Шүүдэрцэцэг ярьж байсан. Тэгвэл тэр хүслээ биелүүлжээ. Монголын кино урлагийн сан хөмрөг  нэгэн түүхэн гайхалтай бүтээлийг хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Тэр бол Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Ану хатан” кино юм.  Б.Шүүдэрцэцэгийн зохиолоор, Т.Алтантуяагийн найруулгаар, олон арван уран бүтээлчдийн бас хөрөнгө оруулагчдын зүтгэлээр бүтсэн эл киноны бүтээгч  автор нь “Шүүдэр” продакшн юм.

  “Мандухай сэцэн хатан” кино бүтээгдсэнээс хойш 29 жилийн дараа мэндэлж байгаа түүхэн хатны тухай кино гэдэгт энэ киноны онцлог оршино. Мэдээж эр нөхөр, үр хүүхдээ Манжийн цэргийн бүслэлтээс аварч өөрөө амь эрсэдсэн хатан зоригт хатны тухай давтагдашгүй түүхийг “Домогт Ану Хатан”-д мөнхөлсөн. Энэ бол гол онцлог.

Тэрчлэн киноны  нээлтэнд хүрэлцэн ирсэн эрхэм үзэгчид үнэхээр ам сайтай байсныг тодотгох байна.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tumur(202.126.89.155) 2025 оны 03 сарын 13

taaruuhan kino vnendee

1  |  0
Top