12 тугал хорогдсон шалтгааныг тогтоогоогүй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

 

 Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн орчимд арванхоёр тугал тодорхой бус шалтгаанаар хорогдсоныг “Кожеговь” ХХК-ийн үйл ажиллагаатай холбон харах талууд байгаа. Тиймээс  Цөмийн энергийн газрын хяналтын улсын байцаагчид тухайн газарт цацрагийн хэмжилт хийж, химийн бодис болон бактерлогийн нөлөө байж болзошгүй гэж үзэн дээж аван шинжилгээнд өгөөд байгаа. Уг нь лабораторийн шинжилгээнд өгсөн дээжийн хариу өнгөрөгч долоо хоногоос гарч эхлэх тул шинжилгээний үр дүн эцэслэн гарч, баталгаажсны дараагаар  шалтгааныг тогтоож, түүний дагуу авах арга хэмжээг тодорхойлон албан ёсны дүгнэлтийг олон нийтэд өгнө гэх мэдээллийг албаны хүмүүс өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд хариу нь гарч эхэлсэн гэх мэдээлэл байхгүй байна.

Сануулахад, Цөмийн Энергийн Газраас 2012 оны 12 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Дорноговь аймагт Цөмийн болон цацрагийн хяналт шалгалтыг улсын байцаагчид хийсэн. Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар, Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Л.Алдармаа, Б.Батдулам нар орж ажилласан байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top