Говьсүмбэр аймгийн прокурорын газраас 2012 онд золгүй байдлаар амь насаа алдсан иргэдийн нас барсан шалтгаан нөхцлийн талаар судалгаа хийжээ. 2012 онд 12 иргэн золгүй байдлаар амь насаа алдсан нь өнгөрсөн онтой харьцуулахад дөрвөөр буурсан байна.
Хүний амь нас хохирсон тохиолдол бүрийн хэргийн газрын үзлэг болон шинжилгээнд прокурор бүрэн оролцсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95,1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгүүлэн, хяналт тавин ажилласан байна.
Нас барагчдаас 7 нь хөнгөн, дунд, хүнд зэргийн согтолттой байсан. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас нас барсан хүмүүсийн 3 нь ямар нэгэн суурь өвчтэй, 3 нь өөрийгөө боомилсон байдалтайгаар, нэг нь амьсгалын замд хоолны агууламж орж бөглөрснөөс тус тус нас барсан байна. Нийт амиа алдагсадын 33,3 хувь нь өөрийгөө боож нас баржээ.
Тиймээс ямар нэгэн суурь өвчтэй хүмүүс согтууруулах ундааны зүйл их бага хэмжээгээр хэрэглэхгүй байх нь зөв юм.
Н.Батаа

Сэтгэгдэл ( 0 )