Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нар өнөөдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд “Тайлангийн хурал” хийхээр болжээ. Хурлаар хорооны Засаг даргын 2008-2012 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжилт, үр дүнг сонсон, иргэдийнхээ ая, тухтай амьдрах орчин нөхцөлийг бий болгох чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх юм байна. Мөн цаашид хороо, дүүргээ хөгжүүлэх, амьдрах орчин нөхцөлөө сайжруулах чиглэлээр хийх ажлуудаа эхлүүлэх, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулан хэрэгжүүлэхэд иргэдийн санал, санаачилга, оролцоог тусгах талаар ярилцах аж.

Сэтгэгдэл ( 0 )