Сүүлийн өдрүүдэд цагдаагийн байгууллагад хулгайн хэрэг нэлээдгүй бүртгэгдэх болсон байна. Энэ сарын 16-ны өдөр л гэхэд хулгайн 22 хэрэг бүртгэгджээ.
Тухайлбал:
- Баянгол дүүргийн 2-р хороо ТБД- Андуудын буудал дээр буухдаа Э-ийн халааснаас Сайтелийн гар утасыг М хулгайлж авсныг илрүүлж шалгаж байна.
- ТБД Андуудын Хаан банкны салбард мөнгө тушаагаад СКАЙ М-750К гар утасаа Т нь халааснаасаа алдсаныг М хулгайлсныг илрүүлж шалгаж байна.
- БГД-2 Баруун 4 замаас ТБД Андууд орох замд 27 номерын автобусанд халааснаасаа Э нь Эйч ти си маркийн гар утасаа алдсаныг Б хулгайлсныг “Халаас” нэгдсэн арга хэмжээний хүрээнд илрүүлж шалгаж байна.
- БГД-2 Саппорогоос ТБД Андуудын буудал дээр 12 номерийн автобуснаас буухдаа А нь халааснаасаа Жи мобайлын U-900 гар утасаа алдсаныг М хулгайлсныг илрүүлж шалгаж байна
- БЗД- 14 “Халдвартын автобусны эцсийн буудал дээр Б нь халааснаааас “Galaxy-Note” утсаа алдсаныг С бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлэн шалгаж байна
- БЗД- 27 “Дарь эхийн хуучин эцсийн автобусны буудал У-ийн цүнхнээс “Самсунг” утсыг Ж хулгайлсныг илрүүлэн шалгаж байна.
- БЗД- 27 “Дарь эхийн хуучин эцсийн автобусны буудал дээр М-ийн халааснаас “Нокиа-3110” утсыг С хулгайлсныг илрүүлэн шалгаж байна
- ЧД-3 “Урт цагааны урд Х-ийн халааснаас хар өнгийн Samsung гар утсыг Н хулгайлан авсныг илрүүлэн шалгаж байна
Дээрх хэргүүдийг харъяа цагдаагийн газрууд шалгаж байгаа юм. Тиймээс иргэд хулгайн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Н.Батаа
Сэтгэгдэл ( 0 )