Громовын итгэлт хүмүүсийн нэг Т.Батмагнай авлигатай тэмцэж эхлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

 

Татварын Ерөнхий Газрын шинэ дарга Т.Батмагнайгийн тушаалаар “Үндэсний татварын албаны хэмжээнд авлига, хээл хахуультай тэмцэх хөтөлбөр”-ийг батлажээ. Улмаар 2008 онд батлагдан хэрэгжсэн хөтөлбөрийг хүчингүй болгосон байна. Мөн Т.Батмагнай даргын тушаалаар  “Үндэсний татварын албаны албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг батлажээ. Дээрх хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн ерөнхий менежерийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдах гэнэ.

Тэгэхээр экс дарга Б.Баттөмөрийг Татварын албаны шинэчлэл хийх хөрсийг сайн бэлдэж өгсөнд,  мөн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх томоохон ажлуудыг эхлүүлчихсэн байхад нь ажлыг нь хүлээж авч байгаадаа баяртай байна хэмээж байсан Т.Батмагнай ийн хуучин хөтөлбөрүүдийг хүчингүй болгож, өөрийн бодлогоор урагшилж эхэллээ.

Ер нь бол Оросуудад элэгтэй гэх түүнийг монголын татварын байгууллагын удирдах болсонд шүүмжлэлтэй хандах байр сууриуд гарах болсон билээ. Хотш банкнаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн түүний нэр  Анод банкны асуудалтай ч холбогддог. Түүнээс гадна ТЕГ-ын удирдлагаар ирэхээсээ өмнө Громовын Чингис хаан банкны Дэд захирлаар ажиллаж байсан. Тэгэхээр Громов гэгч нь  “Чёрные братъя” гэх мафийн угшилтай гэх мэдээлэл хэвлэлүүдэд  өнгөрсөн хугацаанд гарч байсан билээ.

Ер нь бол Миллениум Секьюритис Менежмент болон  Корал Си Холдинг гэх хоёр компанийн эзэмшилд байдаг Чингис хаан банктай холбоотой мэдээллийг харахад манай эдийн засагт оросын нөлөөг лавшруулах гэсэн оролдлогуудыг хийж ирсэн нь харагддаг. Тухайлбал, Монгол даатгал компани болон ОХУ-ын Народный братский банктай хамтран “Хадгаламж банк”-ийг хувьчилж аваад дараа нь ОХУ-ын “Коалка групп”-т худалдаж байсан байдаг. Харин “Жаст групп” 2010 онд  ”Хадгаламж банк”-ийг эргүүлэн авсан юм. Гол нь “Жаст групп”-ын ард ч оросуудын ашиг сонирхол явж байгаа гэх мэдээллүүд бий. Ерөнхийдөө бол манай бизнесмэнүүдийн ард зогсчихоод мах, шатахуун, уул уурхайн салбарт орон зайгаа эзэлчихээд байгаа  Громов гэгч орос эрхмийн итгэлт хүмүүсийн нэг нь ТЕГ-ын дарга Т.Батмагнай л гэсэн агуулга энд яваад байгаа юм.

Э.Болор

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ээээ(150.129.143.30) 2025 оны 03 сарын 13

энэ бол үнэн тэнэг этгээд гэдгийг л мэдэх юм байна

1  |  0
аөаөхөх(203.194.114.99) 2025 оны 03 сарын 13

алкаш

1  |  0
Ooo(103.26.194.192) 2025 оны 03 сарын 13

Pisda

1  |  0
Top