Хангайн нутгаар бага зэрэг цас орно

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 17

2013 оны 01 дүгээр сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтай салбар уулсаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын саваар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 22-24 градус, Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

2013 оны 1 дүгээр сарын 18-наас 1 дүгээр сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 21-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи 18, 19-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Халх голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг хүйтэрнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top