Хурандаа н.Мөнх-Очир Та архиваа нэг эргэж үзээч

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 16

Зэвсэгт хүчний 032-р ангийн хашаанд ”Цэргийн архив” гэж гурван давхар саарал байшин байх. Эндээс уг нь бэлтгэлд гарсан офицер, ахлагч, цэргийн алба хаасан дайчид, ангид ажиллаж байсан ажилчид, ахмад дайчид, иргэд архивын лавлагаа, тодорхойлолт авдаг. Даанч энэ архив 2, 4 дэх өдрүүдэд үүд нь хаалттай, үүдээ цэргээр мануулчихаад дотоод ажилтай гээд оруулахгүй. Эндээс харахад төрийн үйлчилгээний байгууллага ажлын 5 өдөртэй болоод нэг жил гаруй болж байхад цэргийн архивт энэ журам үйлчилдэггүй бололтой. Ажилчид нь 3 хоног ажиллаад 4 хоног амардаг гэхэд болно. Энэ дотоод ажлын өдөр дарга ажилчид нь юу хийдэг вэ гэвэл, үр дүнгүй, чанаргүй, хааяа нэг оромдож явагддаг сургалт хийдэг, танхимдаа теннис тоглодог, хувийн ажлаа амжуулдаг, тэр бүү хэл орлогч дарга гэдэг хошууч н.Үнэнбаяр гэгч ажлын цагаар байрандаа архи уугаад ажилчиддаа үүрэг өгөхөд биелүүлдэггүй гэж хэл амаар доромжилж, хөөж тууж, дарамталдаг гэж байгаа. Дотоод ажлын өдөр гэдэг нь иймэрхүү байдлаар өнгөрдөг бололтой. Иймд архив хариуцсан яамны газрын дарга хурандаа н.Мөнх-Очир архиваа нэг эргэж, тойрч үзэж эмх журамд нь оруулж ажлын 5 өдөртэй болгож цэргийн архивын үүдийг онгойлгож, иргэддээ үйлчилдэг болгооч гэж иргэдийнхээ өмнөөс хүсэлт гаргаж байна. 

Бэлтгэл офицер Г.Батаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top