“Ану хатан”-ы нээлтэд элчин сайдууд оролцоно

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 16

“Ану хатан” түүхэн уран сайхны киноны нээлтэнд Холливудаас кино салбарын нөлөө бүхий хүмүүс, хятад, Солонгосын зочид ирж оролцох ажээ.
Зарим хэвлэлээр Стивен Сигал оролцоно гэсэн яриа гарсан нь ташаа мэдээлэл байжээ. Хоёр сарын өмнө “Матрикс” киноны продюсер Льюис Вэй Монголд ирэхдээ тус киноныхонтой уулзаж трэйлерийг нь өндөр үнэлээд буцжээ. Льюис Вэйгийн найз кино бизнесийн нэгэн томоохон эрхэм Нэнси Спильберг  “Ану хатан” киноны трэйлерийг үзээд нээлтэнд нь ирэх хүсэлтээ илэрхийлж байсныг Стивен Сигалтай андуурсан бололтой. Нэнси Спильберг нь алдарт нхайруулагч Стивен Спильбергийн төрсөн дүү юм байна. Үүнээс гадна нөгөөдөр болох “Ану хатан”-ы нээлтийн ёслолд  гадаадын эдгээр зочдоос гадна АНУ, БНХАУ, Япон, Герман, БНСУ-ын  Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top