Цагдаагийн газар сэрэмжлүүлж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 16

Сүүлийн өдрүүдэд цагдаагийн байгууллагад хулгайн гэмт хэрэг нилээдгүй бүртгэгдэх болсон. Тиймээс хулгайлах  гэмт хэргээс орон байр, албан байгууллага оффиссоо хамгаалахыг сэрэмжлүүлж байна. Тухайлбал, Гэр, орон сууц, агуулах, сав, байгууллагын оффис зэрэг өөрсдийн эзэмшлийн газруудыг  хараа хяналтгүй  орхихоос зайлсхийх, хамгаалалтын бэхэлгээ,  дохиололын төхөөрөмж,   цоож,  цуурганы бат бөх, найдвартай байдлыг хангахыг сануулж байгаа юм. Мөн хөрш, зэргэлдээ айлын хүмүүстэйгээ аюулгүй байдлын талаар харилцан санал солилцох, бие биедээ дэм өгч, хамтын аж төрөх найрсаг харилцааг төлөвшүүлэх, өргөжүүлэх ажлыг бий болгохыг НЦГ-аас санал болголоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top