Н.Энхбаярын баривчилгааны үеэр УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр цагдаа болон тусгайгийнхны өөдөөс салаавч гаргасан. Мөн бусдыг хэл амаар доромжилж, цагдаагийн үйл ажиллагаанд саад учруулахыг оролдсон гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм. Өнөө өглөө 09.00 цагаас эхэлсэн шүүх хурлаар түүний эл хэргийг хэлэлцээд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Тодруулбал, эрүүгийн хуулийн 230.1-т зааснаар “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэх үндэслэлээр нэг жилийн тэнсэн харгалзах ял оногдуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )