Дэлхийн банк: Зуд ойрхон

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

Манай улсын сүүлийн 60 жилийн хугацааны цаг уурын өөрчлөлтийг тодорхойлж гаргасан судалгаанаас харахад цаашид цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор зуд болон бусад ноцтой үйл явцын хамрах хүрээ, давтамж улам нэмэгдэж болзошгүй  гэсэн таамгийг Дэлхийн банкнаас гаргасан байна. Тэрчлэн малчин өрх болон малчдын бүлэгт зудын үзүүлж буй нөлөөллийг судлан ойлгох, малчин өрх, малчдын бүлэг ба засгийн газрын зудтай тэмцэх, дасан зохицох үйл явцын давуу ба сул талыг тодорхойлох нь цаг уурын эрсдэлтэй нөхцөлд нүүдлийн МАА-г авч гарах, өөрчлөлтөд дасан зохицох үр дүнтэй бодлогыг тодорхойлох нь чухал асуудал хэмээн тэд үзэж байгаа аж. Тэдний судалгаанд өгүүлснээс иш татахад 2009-2010 оны өвлийн зуд нь бидний хувьд 1999-2002 оны хооронд тохиолдсон зуднаас хамгийн хатуу ширүүн нь байжээ. 1999-2002 оны зуд нь бэлчээр болон  МАА-н менежментийг сайжруулах, эрсдэлд бэлэн байх, малчдын бүлэгт тулгуурласан үйл ажиллагааг дэмжих хэд хэдэн хандивлагчдын хүчин чармайлтыг нэмэгдүүлж өгсөн бол 2009-2010 оны зуданд 8.5 сая толгой мал буюу тус улсын нийт малын 20 хувь нь хорогдож 769.000 хүн буюу нийт хүн амын 28 хувьд  нөлөөгөө үзүүлжээ.

Улаан Загалмайн байгууллагын гаргасан мэдээллээс үзэхэд 220.000 малчин өрх зуданд нэрвэгдсэнээс 44.000 нь бүх малаа, 164.000 нь малынхаа тал хувийг алдсан байна. Түүнчлэн энэхүү судалгаа нь зудаас сургамж авах, зудтай нөхцөлд хариу үйлдэл үзүүлэхэд шаардлагатай малчдын бүлэгт үндэслэгдсэн бэлчээрийн менежмент гэх мэт одоогийн болон цаашдын арга хэмжээг сайжруулах шаардлагатайг бататгасан хэрэг гэж гадныхан үзэж буй аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top