Бүх Орос улсын хэмжээнд зохион байгуулагдсан геологийн төрөлжсөн олимпиадад Цөмийн энергийн газрын нэр дээр ОХУ-ын Томскийн политехникийн их сургуульд Геологийн мэргэжлээр суралцаж байгаа Батсуурь овогтой Жавзмаа оролцож багийн дүнгээр 1 дүгээр байр, хувийн дүнгээр 2 дугаар байрын амжилт гаргажээ. Тус олимпиадад геологи уул уурхайн чиглэлийн нийт 34 сургуулийн 4, 5 дугаар курсийн оюутнууд болон магистрын 1, 2 дугаар курсийн оюутнууд оролцсон юм байна.

Сэтгэгдэл ( 0 )