“Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал М.Энхсайханыг Төрийн Өмчийн хорооны шийдвэрээр ажлаас нь чөлөөлөх тухай өнгөрсөн долоо хоногт яригдсан. Гэвч ТӨХ-ны шийдвэр эцсийн шийдвэр байгаагүй юм.
Харин өчигдөр “Монголын төмөр зам”-ын Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж М.Энхсайханыг ажлаас нь чөлөөлөх эцсийн шийдвэрийг гаргаж, түүний оронд нь П.Бат-Эрдэнийг томилсон. Тиймээс уг шийдвэрийн дагуу “Монголын төмөр зам”-ын Гүйцэтгэх захирлын ажлыг П.Бат-Эрдэнэ М.Энхсайханаас тамга тэмдгээ өнөөдөр хүлээн авлаа.

Сэтгэгдэл ( 0 )