Зургаа дахь орлогчийг томилно

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

Засгийн газраас нийслэлийн Засаг даргыг зургаан орлогчтой болгох шийдвэр гаргасан. Тэдгээр зургаан орлогчийн тав нь томилогдсон бөгөөд өдгөө зургаа дахь орлогчийг томилохоор зэхэж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын захирагчийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн нэрийг зөвшилцжээ. Нийслэл хотын даргын зургаа дахь орлогчоор НИТХ-ын төлөөлөгч Ц.Энхцэнгэлийг томилох саналыг танилцуулж хэлэлцэхэд НИТХ тэргүүлэгчид 100 хувийн саналтайгаар дэмжсэн байна.Харин одоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Ц.Энхцэнгэлийг батламжилснаар зургаа дахь орлогч албан ёсоор томилогдоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top