Ууцны үнэ 400 мянга хүрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

Монгол түмнээрээ "Цагаан сар"-ынхаа баярт зэхэж буй энэ сард Дэнжийн мянгын зах дээр дэлбэгэр сүүлтэй хонины ууц 400 мянгад хүрчээ. Нэгэнт үнэтэй ууцыг авах хэцүү байх хэцүү болсон ард иргэд хий дэмий "үнэтэй юм аа" гэж шогширч явна. Болдогсон бол О.Магнай даргаар торгуулж үнийг нь бууруулах юмсан.

Махны ченжүүдийн хэлж буйгаар нөөцийн мах бэлдэж байгаа компаниуд махны үнийг магнаг болгож ченжүүдээс илүүтэй үнийн хөөрөгдөл бий болгож байгаа юм байх. Энэ жилийн Цагаан сараар ширээн дээрээ ууц тавина гэсэн хүсэлтэй айлууд цөөхөн байх бололтой. Учир нь, жилийн өмнө 180-200 орчим мянган төгрөг байсан хонины ууц 400 мянгад хүрчээ. Сүүлтэй болгон ууц болдог болсон энэ цагт хэмжээнээс шалтгаалаад хамгийн хямд нь 320 мянга байгаа аж.

А.Номин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top