Сүүлийн үед залуучууд баасан гарагийг “Баасан эгчийн төрсөн өдөр” хэмээн нэрлэж, эл өдөр баар цэнгээний газраар олноороо үйлчлүүлдэг нь тогтоогджээ. Түүнчлэн архидан согтуурсны улмаас осолд орох, гэмтэж бэртэх асуудал ч нэмэгдэж байгааг судалгаагаар гаргасан байна. Тодруулбал сүүлийн 10 хоногт осол гэмтлийн 5386 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн гэмтлийн эмнэлэгт үйлчлүүлэх иргэдийн тоо 2008 оноос хойш 25 хувиар өссөн нь архинаас үүдсэн осол гэмтэл голлож байгаа аж. Тиймээс долоо хоног бүрийн баасан гарагийг архигүй болгох саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргаж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )