Эзэнгүйдсэн батаар эх орныхоо 0 цэгт “зогсоно”

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

АНУ-ын Нью-Йорк хотноо өнгөрөгч тавдугаар сард “Батаар” хэмээх тиранозаврын ясыг дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай дуулиан дэлхий дахины хэвлэл мэдээллээр дэгдсэн билээ. Үүний дараа дуулиан болоод буй уг үлэг гүрвэлийн үлдэгдэл яс нь Монгол Улсаас хууль бусаар хил давуулсан нь нотлогдсон юм. 70 сая жилийн настай “Тиранозавр Батаар” хэмээх үлэг гүрвэлийн чулуужсан яс эх оронд нь буцаах шийдвэр ч АНУ-ын шүүх гаргаад байгаа. Тиймээс батаарын араг яс тун удахгүй эх орондоо эргэн ирэх бөгөөд Дундговь аймагт байгуулагдах музейд очихоосоо өмнө нийслэлийн иргэдийн нүдийг хуцирлах юм. Өөрөөр хэлбэл батаарын араг ясыг Сүхбаатарын талбайд байрлуулан нийслэлчүүдэд үзүүлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top