Нэг хэсэг цэргийн албанд мордсон залуус хугацаанаасаа өмнө халагддаг байдал их гарах болсон. Учрыг нягталбал ямар нэгэн өвчин зовлон хийгээд цэрэгт тэнцэхгүй гэдэг шалтгаанаар автоматаар халагддаг. Дээхнэ үед армийн дарга нар цэргүүдээ яргалж, зодсон хэргүүд мэр сэр гарч байсан бол сүүлийн хэдхэн жилийн дотор энэ төрлийн гэмт хэрэг хэд хэдэн удаа давтагдаад байна. Зарим нь дарга нарынхаа яргалалыг тэсэлгүй эсэргүүцлээ илэрхийлж буу шийдэмдээ хүрч нэгнийхээ амийг хөнөөсөн удаатай.
Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хаагч н.Хатанбаатар оны ялгаа гаргаж шинэ цэргүүдийг зодсон байна. Тодруулбал, бага дарга цолтой тэрбээр зургаан цэргийн жагсааж байгаад зодсон аж. Учир нь шинэ цэргүүд түүний үгэнд орсонгүй гэсэн шалтгаанаар тийнхүү зоджээ. Өнгөрсөн баасан гарагт гарсан уг хэргийн дараа нэг цэрэг нь Цэргийн төв госпитальд хүргэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн. Зодуулсан цэрэг цээжин тус газраа хүнд бэртэл авсны улмаас сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар цэргээ зодсон тус бага даргад эрүү үүсгэн шалгаж байгаа аж.
Энэмэтчилэн армид алба хаахаар эх орондоо тангараг өргөсөн олон зуун аавын хөвгүүд бусдын гарын шүүс болж явдаг нь хэтрүүлэггүй үнэн биз ээ.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )