Тагнуул, Төрийн өмчийн хорооны дарга нарыг өөрчиллөө

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 13

Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ч.Чулуунбаатар, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Одоогоор тэдний үүрэгт ажлыг авсан хүн байхгүй. Түр орлон гүйцэтгэгч байхгүй юм.

 

Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг  өнгөрсөн оны долдугаар сарын 25-ны ЗГ-ын хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг ТӨХ-ны даргаар томилоод байсан бол Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ч.Чулуунбаатарыг 2010 оны 1-р сарын 27-ны өдөр уг албан тушаалд томилоод байсан юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top