В.И.Лениний музейн барилгыг Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлж музейн зориулалтаар ашиглахаар боллоо. Учир нь нийслэлд байгаа барилга байгууламжуудаас үлэг гүрвэлийн музей байгуулахад тохирох ганц барилга нь “Их багшийн” музей гэнэ.
Уг музейд тарбозаврус, завролоф, овирапторын тус бүр 2 олдворыг багтааж байрлуулах аж. Мөн ШУА-ийн палеонтологийн төвд 200, Европийн үзэсгэлэнд 90, Азийн үзэсгэлэнд 26, Байгалийн түүхийн мукейд 150 орчим бүрэн болон хэсэгчилсэн хадгалсан үлэг гүрвэлийн үзмэр байгаа юм. Эдгээрээс үлэг гүрвэлийн төв музейд байрлуулах ажээ.
Харин музейн барилга нь 1974-1980 онд тухайн үеийн Соёлын яамны захиалгаар, төсвийн хөрөнгөөр баригдсан бөгөөд ашиглагч нь болох Намын түүхийн институтыг татан буугдсаны дараа МАХН дамжуулан ашиглаж иржээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )